Нүүр / Үйл явдал / Corporate Trainer - Сургагч Багш Бэлтгэх Сургалт
Corporate Trainer - Сургагч Багш Бэлтгэх Сургалт

2019 оны 5 сарын 21

        Ажилтныхаа гүйцэтгэлийг сайн удирдах нь байгууллага зорилго төлөвлөлтдөө хүрэх хялбар арга байдаг билээ. Харин гүйцэтгэлийг удирдахын тулд шаардлагатай мэдлэг ур чадваруудыг богино хугацаанд эзэмшүүлнэ гэдэг аливаа байгууллагын тулгамдсан асуудал.

Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллага дотоод сургалтын нэгж, хэлтсийг үүсгэн эсвэл дунд болон дундаас дээш түвшний менежерүүд ажлын байран дахь сургалт хөгжлийн ажлыг байнгын тасралтгүй хэрэгжүүлдэг туршлага нэвтрээд байна.  Иймээс ч манай байгууллагын зүгээс энэхүү туршлагыг хэрэгжүүлэн ажилтнаа хөгжүүлэх үйлийг дэмжих зорилгоор “CORPORATE TRAINER” Сургагч Багш Бэлтгэх  Сургалтыг зарлаж байна.

Сургалт 2019 оны 06-р сарын 04-нөөс 12-ны хооронд зохион байгуулагдана.
Сургалтын талаарх нэмэлт мэдээллийг 70001123, 94061123 дугаарын утсаар холбогдож авна уу.
Сургалтад цахимаар бүртгүүлэх бол доорх холбоос дээр дарна уу.

Хаяг: Монгол улс,Баянгол дүүрэг, JS tower
Утас: 7000 1123