Нүүр / Үйл явдал / КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ЦОГЦ СУРГАЛТ
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ЦОГЦ СУРГАЛТ

2019 оны 4 сарын 15

      

Танай байгууллага ТУЗ-тай юу?

Том болоод ирэхээрээ ТУЗ байгуулна даа гэж төсөөлөөд явж байна уу?

ТУЗ-тай ТУЗ-гүй болоод л байна болох ч болно гэсэн бодолтой явна уу?

Үүсгэн байгуулагч эсхүл ерөнхий захирлын хүсэл таалалд нийцүүлээд л үйл ажиллагаа өрнөсөөр, амьдарсаар явна уу?

 

Нэг сайхан өглөө шувуу жиргээд л өчигдөр орсон борооны чийг дэлхийг гоёх цагаар үүссэн сэрэл мэдрэмжээрээ бүх зүйл Ок санагдаж, тулгарсан асуудлууд ч байдаг л зүйл мэт мэдрэгдэж, бие сэтгэл хөнгөрч билэг оюун нээгдсэн мэт санагдаж эгээ л дүүлэн нисэх мэт шуурсаар ажил дээрээ иртэл улиг балаг болтол хэлсэн нэг жаахан ажил аанай л бүтээгүй байгааг сонсоод хамаг юм орвонгоороо эргэсэн мэт сэтгэгдэл төрж өдрийг самарч байна уу?

Өдөр өдрийн өнгө, цаг цагийн аашаар ажил хэргийг хөдөлгөх нь удирдах бус уруудуулах суурь болдог.

Хязгаарлагдмал хариуцлагатай, Хаалттай хувьцаат, нээлттэй хувьцаат компанийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт нь ЗАСАГЛАЛ хэмээх Зарчим ба Зан үйлийн хэм хэмжээнд орох цаг үе нийгмийн шаардлага тулаад байгаа энэ үед сэтгэл хөдлөлөөр бус эрхэм зорилго, үнэт зүйл, зорилтод захирагдсан зарчим сахилга батын хүчээр урагшилдаг болсон.

Бизнесийн байгууллага томрох насжихын хэрээр биечлэн удирдах боломжгүй болж байгалийн болоод эдийн засаг нийгмийн хүчин зүйлүүдэд дасан зохицох органик хөгжлийг шаарддаг.

Хүнээр бол бие өсч торнихын хэрээр тархи хөгжих учир зүйтэйн адил алагсал хийх боломжгүй жам ёсны үзэгдэл юм.

Компанийн засаглалын зан үйлд одооноос суралцаж судалж хөгжилд өөрийгөө болон байгууллагаа бэлтгэх нь зайлшгүй бөгөөд гарцаагүй шаардлага болоод байгаа энэ үед “Компанийн засаглалын судалгаа хөгжлийн хүрээлэн”-гээс зарлаж буй “Компанийн засаглалын ерөнхий ойлголт” сэдэвт сургалтад хамрагдаж

  • Компанийн засаглал гэж юу вэ?
  • Компанийн засаглалын бизнесст илрэх хэлбэр ба тохиолдол
  • Илчлэл ба Ил тод байдал
  • Stakeholder буюу Засаглалын оролцогчдын тухай цогц ойлголт дадлага жишээтэй танилцаарай

 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР


СУРГАЛТЫН СУРГАГЧ БАГШ


 

 

Сургалт 2019 оны 05-р сарын 11-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Сургалтын талаарх нэмэлт мэдээллийг 70001123, 94061123, 94071123 дугаараас лавлана уу.

Сургалтад цахимаар бүртгүүлэх бол доорх зураг дээр дарна уу. 

 

 

Хаяг: Монгол улс,Баянгол дүүрэг, JS tower
Утас: 7000 1123