Коронавирус таны ажлыг зогсонги байдалд оруулаад байгаа бол юу хийх ёстой вэ?


17ee2f54ca7c0f5c5c3a9b05a2ee5ce2.jpg

Таны  хуанли дээр зоогдсон байсан цаг хугацаа халаасанд чинь ороод ирвэл тэдгээрийг стратегийн төслүүдэд зарцуул.

Alisa Cohn /https://www.inc.com/

Коронавирусын хямрлаас болж хүмүүс, компаниуд, улс орнууд бэрхшээлтэй тулгараад байна. Маш олон өөрчлөлтүүдийг бий болгож байна, хүмүүс олон сарын энэ эмх замбараагүй байдалд дасан зохицох хэрэгтэй болоод байна. Маш олон аялал цуцлагдаж байгаа ба олон хуралуудыг жилийн сүүлээр дахин төлөвлөгдөх байх хэмээн найдаж байна. Хэрэв та гэрээсээ ажиллаж эхэлж байгаа бол ажилдаа явах зам чинь том өрөө орох хэмжээний болж богиноссон байна. Магадгүй та оройны үйл ажиллагаануудаа дахин эргэцүүлж, олон хүн хүнтэй газраас хол байж гэртээ байхыг илүүд үзэж байгаа байх.

Энэ бүгд бүхий л төлөвлөгөөг нурааж байгаа. Гэхдээ та одоо цагийн хуваариа харвал тодорхой бус цагийн бэлгийг харж магадгүй юм. Хэрэв та хурал эсвэл аялалд явахаар төлөвлөж байсан бол таны календарь дээр зоогдсон тэр цагийн орон зай одоо нээлттэй болсон байна. Энэ орон зайг та тогтмол үйл ажиллагаануудаар дүүргэхээсээ өмнө энэ үед илүү хүчтэй болж гарч ирэхийн тулд энэхүү хаалттай байсан цагийг идэвхтэй, стратегийн аргаар ашиглах өөр арга замын талаар бодох хэрэгтэй.

Миний гарааны болон жижиг бизнес эрхэлдэг бүх үйлчлүүлэгчид аялал, арга хэмжээнүүдээ цуцалсан. Миний ганц бие-бизнес эрхлэгч найз нөхөд, хамт ажиллагсад маань ч тэдний бизнест мөн цуцлалтууд нүүрлэж байгааг харж байна. Би үйлчлүүлэгчдээ болон өөртөө зориулан эдгээр цаг хугацааг ашиглах талаар бодож байна.

1. Урт хугацааны стратегийн төслүүд дээр ажиллах

Та илүү их цаг зав чөлөө гарвал барьж авья даа гэж боддог зүйлүүдээ мэддэг үү? Одоо л танд хангалттай илүү их цаг гарч байна, үүнийгээ одоо л шийд. Танд бодож боловсруулахад нилээд орон зай хэрэгтэй мэт бодогдож байсан зарим төслүүдээ юу гэж бодож байна?  Миний гарааны үйлчлүүлэгчдийн нэг одоо л  баг болон борлуулалтын үйл явцын гол хэсгээ өөрчлөн шинэчлэхээр ажиллаж эхлэхээр төлөвлөв. Өөр нэг нь өөр компанийг эзэмшиж авах боломжийг хайж байна. Би SXSW -д оролцох байсан тэр гарч ирсэн цагаа вебсайт,  хэрэглэгчддээ зориулсан тавтай морил цуврал захиагаа дахин нягталж үзэхдээ ашиглахаар төлөвлөж байна.

Оюун санаандаа эргэлдэж байсан стратеги эсвэл урт хугацааны төслүүдийнхээ жагсаалтыг гарга. Яг одоо хэрэгжүүлж болох нэгийг олоод, нээлттэй байгаа халаасан дах цагныхаа хуанлийн хуваарьт оруулаарай.

2. Төлөвлөлтийнхөө хувилбарыг эхлүүлье

Та аль хэдийн төлөвлөчихсөн цагаа ашиглан бүлэг хүмүүсийг цуглуулж, асуух асуултаа маш зөв бодож гарган, хэд хэдэн бүтээлч хариулт аваарай. Хэрэв та бизнес эрхлэгч бол үндсэн багаа хамтад нь татан оруулж болно. Хэрэв та ганц бие-бизнес эрхлэгч бол ижил төстэй сэтгэхүйтэй хүмүүсийг хайж, брэйнсторм хамтдаа хий.

Эхлүүлэх зарим асуултыг оруулав:

1) Энэ хямрал, эргэн тойрны замбараагүй байдал жил гаруй хугацаатай үргэлжлэх болохыг мэдэж байгаа бол юу хийх вэ, яагаад?

2) Бизнес болон багийнхаа тогтвортой хувилбарын төлөвлөгөөг гаргахын тулд эргэлзээтэй ямар зүйлүүдийг анхаарах вэ?

3) Энэ хугацаанд ашиглах хөшүүргийн ямар боломжууд байна вэ?

4) Удаан хугацааны туршид үр дүнтэй ажиллахад тус болох дахин боловсруулж болох бизнесийн туршлага танд бий юу?

5) Та энэ хугацааг өөрийн хувийн чадвар болон ажилчдынхаа ур чадварт хөрөнгө оруулалт хийхийн тулд хэрхэн ашиглах вэ?

Өөр нэмж асуултуудыг бодож олон, дараа нь стратегиа боловсруулаарай. Танд шинэ чиглэл, үндсэн санаанууд нэгэнт гараад ирвэл гүйцэтгэлийг судлахдаа хамтарч ажилласан саяны бүлгээ (эсвэл бүр өөр бүлэг) ашиглаарай. Хэрэв та үүнийг хийснээр хямрал өнгөрөхөд та урьд өмнө байснаасаа илүү хүчтэй байр суурьтай болох болно.

3. Таны бизнесийн ирээдүйн-баталгаа

Коронавирусын хямрал нь бидний аль хэдийн мэддэг зүйлсийг онцолж байна: Манай дэлхий тодорхойгүй. Таны хамгийн сайн хувийн стратеги бол та маш нэр хүндтэй, сайн нэтворктой, гадны нөхцөл байдлын өөрчлөлтөд дасан зохицоход тань туслах чадвартай байх явдал юм.

Энэ гарч ирсэн боломжит цагийг ашиглаад өөрийнхөө профайлыг бүтээхэд хэд хэдэн алхамыг авч хэрэгжүүлж болно. Тэр конференц руу явахын оронд өөрийн LinkedIn блог эсвэл Medium дээр нийтлэл бичээрэй. Ингэснээр хүмүүс таныг онлайнаар хайхад таныг улам өвөрмөц болгож байгаа таны үзэл бодлыг мэдрэх болно. Нийтлэгдсэн контентийг хуваалцах боломжтой бөгөөд энэ нь итгэлцлийг хөгжүүлэхэд танд тусална.

Та өөрийн нэтворкоо стратеги талаас нь бий болгохын тулд энэ үеийг ашиглахыг хүсч байж магадгүй юм. Та өөрийн "wish list"-д байгаа хараахан холбогдоогүй байгаа хүмүүсийн жагсаалтыг гарга. Одоо байгаа нэтворкийн хэн нь тэднийг мэддэг, эсвэл хэрхэн онлайнаар тэд холбогдсон гэдэг дээр судалгаа хий. Дараа нь тэдэнтэй холбоо барих арга замыг хайж олоорой. Хэрэв тэд танай ойролцоо байгаа бол тэд тантай уулзах илүү сонирхолтой байж  магадгүй юм- тэдний аялал ч гэсэн хумигдсан л байж таараа. Энэ бол урт хугацааны төсөл бөгөөд тодорхой төлөвлөлт шаардах ба энэ нь яг одоо цагаа зөв ашиглах боломжийг бүрдүүлж байна.

Энэ хямрал дуусч л таараа, бид эцэст нь хэвийн байдалдаа эргэж орох болно. Та энэ цаг үеийг өөртөө болон бизнесийн хувьд чухал зүйлд, урагш ахих алхам хийхэд ашигласандаа баяртай байх болно.

1967 2020-03-20
Нийтэлсэн: AnonymousUser